Г. Занданшатар: УИХ-ын Тамгын газрын 30 орчим ажилтан халдвар авч, 68 ажилтан тусгаарлалтад байгаа

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы ээлжит хуралдааныг нээн, хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэрээ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үг хэллээ.

Тэрбээр “УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусээр халдварласан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан.

Хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна." гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28223