Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, АТҮТ, МХ-ын ДАРГА НАРЫГ ажлаас нь чөлөөллөө

Arslan.mn

Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан.

Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна. Тэгвэл орох, гарах хөдөлгөөн гацсантай холбогдуулж, Замын-Үүд боомтын төрийн албаны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

ТУХАЙЛБАЛ,

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд ......... г томилсон байна.
  • Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүнийг оронд В.Намхайнямбууг томилсон байна.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, түүний оронд Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг томилсон байна.
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүнийг оронд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг томилсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28260