Дахин санал хураалтад БҮХ СОНГОГЧ оролцоно

Report.mn

Хамгийн олон санал авсан нэр дэвшигч саналаа өгсөн иргэдийн 50+1 хувийн санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд, гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс нийт 1.357.788 буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон тул сонгуулийн хүчинтэйд тооцсон.

Дахин санал хураалтад бүх иргэд оролцох бөгөөд саналын хуудсан дээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Х.Баттулга, М.Энхболд нарын нэр байх  юм.

Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалт явуулахад шаардлагатай зардал болох 7.2 тэрбум төгрөгийг шийдэж өгөх хүсэлтээ  Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Дахин санал хураалтад нийт сонгогчдын ирц 50 хувиас дээш байх бөгөөд, нэр дэвшигч 50+1 хувийн санал авсан тохиолдолд сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх юм. Хэрэв долдугаар сарын 9-нд болон дахин санал хураалтад ирц хүрэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр явуулах эрхзүйн нөхцөл бүрдэнэ. 

ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛБАЛ намууд нэр дэвшигчээ шинээр сонгож, мөрийн хөтөлбөрөө боловсруулах боломжтой. Тэр хэрээр та бидний татварын мөнгө хий дэмий үрэгдэх тул энэ удаагийн ДАХИН САНАЛ ХУРААЛТДАА идэвхтэй оролцохыг уриалж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2827