Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 36 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /ЗамынҮүдийн дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилт/
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Тамирчид, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна танилцуулах дөрвөн асуудал байна.
Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ХХК," Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулах юм байна.