ТАНИЛЦ: ААН-үүд үйлчлүүлэгчийнхээ вакцины гэрчилгээг ШАЛГАХ ЗААВАР

Arslan.mn

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Arslan.mn

Ингэснээр хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна.

Ийнхүү хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, байгууллагууд гэрээнд заасны дагуу e-mongolia.mn болон qr.ulaanbaatar.mn системийг ашиглан үйлчлүүлэгчдийн вакцины гэрчилгээг шалгаж, вакциндаа бүрэн хамрагдаж, 14 хоног өнгөрсөн иргэнийг нэвтрүүлэх үүрэгтэй.

Энэхүү qr.ulaanbaatar.mn системд нэвтэрч, иргэний вакцины гэрчилгээ шалгах зааврыг доорх бичлэгээс дэлгэрүүлж үзэх боломжтой.

Түүнчлэн аж, ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэгч иргэн Та иргэний цахим үнэмлэхээ биедээ авч явахыг анхаарна уу.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28382