Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулна

Report.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос анхны шатны сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж байгаа тухай манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл СЕХ-ноос дахин санал хураалтыг долдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар уг хурлаар шийдвэрлэсэн байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосныг мэдэгдсэн ч АН-ын зүгээс дахин санал хураалт явуулах товыг эргэн харж ажлын өдөр буюу зургаадугаар сарын 6-нд зохион байгуулах шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад хүргүүлээд байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2846