Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй.
Тэгвэл ЭЕШ болох хугацааг өнөөдөр товлон зарлахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана. Уг хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдэнд зохион байгуулах вэ гэдгийг товлож, олон нийтэд мэдээлнэ" гэлээ.