Энэ долоо хоногийн Баасан гарагт /2021-07-23/ “Токио-2020” олимпийн наадмын нээлт болно. Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин оролцох юм.
Тэгвэл өчигдөр /2021-07-21/ жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог хотыг зорьсон юм.
Тус баг тамирчдын бүрэлдэхүүн дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яваа талаар Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.