Цэцэрлэг болон ЕБС-ийн нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах шийдвэрийг БШУЯ-наас өнгөрсөн хавар гаргасан.
Тэгвэл энэ талаар БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Үүнтэй холбоотойгоор нийслэл, аймгийн төвүүд болон сумын сургуулиудад ямар зохион байгуулалт хийх талаар БШУЯ-наас тодорхой чиглэлийг өгнө. Тиймээс наймдугаар сард тухайн орон нутгийн нөхцөл байдлаас хамааран элсэлтийн үйл ажиллагаа өөр өөрийн онцлогоор зохион байгуулагдана" хэмээн мэдээлжээ.