Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Энэ үеэр Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад биечлэн хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд талархаж найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон Акита үүлдрийн нохой бэлэглэжээ.
Энэ удаад халдварын эрсдэлээс сэргийлж акита үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Харин нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилжээ.