Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг хараахан зөвлөөгүй байгаа. ДЭМБ-аас зарим улс оронд эхний тун вакциныг хийх боломжгүй байхад, зарим улс гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн.

Манай улс ч мөн судалж байна. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар вакцины гурав дахь тунгийн асуудлыг хэлэлцэж байгаа.  Одоогоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос албан ёсны шийдвэр гаргаагүй бөгөөд судалгаа, төлөвлөлтөө хийж байх үүрэг өгсөн. Энэ хүрээнд ГХЯ, ЭМЯ вакцины татан авалтууд дээр ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28691