СХД-ийн нөхөн сонгуульд АН-аас Л.Гантөмөр, Х.Баттулга, МАН-аас Ж.Сандагсүрэн нар яригдаж эхэлсэн үү

Arslan.mn

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Харин энэ сард улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор илэрхийлэх ёстой.

Тэгвэл тус сонгуульд МАН болон АН-аас хэн нэр дэвших вэ гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна.  

Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэнгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай байгаа аж.

Мөн С.Эрдэнэ, М.Тулгат нарын тэргүүлж буй, албан ёсны гэх АН-аас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Л.Гантөмөрийг нэр дэвшүүлэх талаар яригдаж эхэлсэн байна. 

Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөж магадгүй байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28808