Залуусын онцлох ГОЁЛ

Report.mn

Үндэсний баяр наадмаар монгол хувцсаараа гоёх залуус эрс нэмэгдсэн. Залуусын ихэнх нь “Урбан жинс” брэндийн “Хүрээ” коллекцийг сонирхож буй учир энэ коллекцийн талаар онцлон хүргэж байна. Энэ жилийн наадмын гоёлын загварын хандлагад үндэсний хэв загварыг агуулсан, аль болох биед эвтэйхэн, өдөр тутам өмсөх боломжтой байдлаар шийдсэн загварууд эрэлттэй байгаа талаар загвар зохион бүтээгчид онцолж байна. Ингээд хамгийн эрэлттэй байгаа гурван загварыг хүргэж байна.

Report.mn

БҮХ НАСНЫХАН ӨМСӨХӨД ТОХИРОМЖТОЙ ҮҮЛЭН ХЭЭТЭЙ МОНГОЛ ХУВЦАСНЫ КОЛЛЕКЦ

Монгол зургийн аргаар зурсан үүл, усын хээг цасан цагаан даавуун материал дээр буулгасан нь таныг бусдаас онцлог харагдуулна гэв. Цагаан өнгийн суурь материал дээр хар болон хөх өнгөөр дагнан хэвлэж оруулсан нь илүү өнгөлөг үндэсний хэв шинжийг бүрэн харуулахуйц болсноороо онцлог гэлээ. Баяр ёслол, хүлээн авалт, өдөр тутамд өмсөхөд тохиромжтойн дээр агаар салхий чөлөөтэй нэвтрүүлдэг, цэвэр даавуун маш зөөлөн материалтайгаараа онцлогтой.

МОНГОЛ ЗАХТАЙ ШИПОН ГОЁЛТОЙ ДАН ДЭЭЛ

Өдөр тутам болон гоёлын аль ч үед өмсөхөд тохиромжтой. Монгол үндэсний загварын үндсэн элементийг шингээн бүтээсэн уг дан дээл нь европ загварын сул энгийн  даашинз дээр Монгол захтай нимгэн шифон нөмрөгтэй. Даашинз болон нөмрөгийг салган өмсөх боломжтой. Торгомсог габардин материал нь биед наалдахгүй, зөөлөн тансаг мэдрэмжийг танд өгөх бол нимгэн шифон нь хөдөлгөөний аясаар хийссэн, хөнгөн, сэрүү татсан мэдрэмжийг танд өгнө гэв.

МОНГОЛ УРТ ЦАМЦ

2017 оны загварын чиг хандлагад хүч түрэн орж ирж буй эрэгтэй урт цамцыг Монгол үндэсний хувцасны энгэр, товч шилбэтэй хослуулан бүтээсэн бөгөөд таныг маш загварлаг харагдуулахыг чухалчиллаа. Уг цамцыг этгээд хувцас хэрэглэл сонирхдог, загварлаг залуусдаа зориулсан урлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2882