Лхагва гарагт болох Засгийн газрын хурлаар шатахууны талаар “ШИЙДЭЛ” гаргана

Arslan.mn

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Иймд манай улсын Засгийн газар, “БНХАУ-аас тодорхой хэмжээний А-95, А-98 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж авах шаардлагатай. Бид энэ чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит “China Oil” компанитай хамтрах болно” гэж өнмө нь мэдэгдэж байсан.

Шатахуун импортлогч ААН-үүд өнгөрсөн сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Нэг л орой гэнэт шатахууны үнийг нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа.  Гэвч  сар хүрэхгүй хугацааны дараа буюу 7 дугаар сарын 30-ны өглөө АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмсэн билээ.

Тэгвэл ирэх Лхагва гараг /2021.08.04/-т хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар “дотоодын шатахууны нийлүүлэлт, үнийн асуудалд шийдэлд гаргах болсон” гэж эх сурвалж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28825