АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 2,050 төгрөг болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өсөөд буй.
Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол Сод Монгол, Тэс Петролиум ХХК-ийн шатахууны үнэ 2040-2070 төгрөг болтлоо нэмэгдсэн юм.
Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор Уул Уурхайн яам, Монгол банк, АМГТГ болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг 10 цагт хийхээр болжээ.