Г.Ёндон: Нэгдүгээр сараас хойш ААН-үүд алдагдал хүлээж ирсэн тул шатахууны үнийг үе шаттай нэмсэн

Arslan.mn
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 

Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг.  Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. ААН-үүд ямар байдалд байгаагаа ярих байх. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь  вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн юм. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Гэтэл нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн.  Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28850