М.Уранцэцэг: Медаль хүртэх мөчид эх орон, гэр бүлээ бодож зогслоо

Arslan.mn

Токио-2020 олимпын наадмыг зорьсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. Чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж буй тамирчдаас бусад буюу жүдо бөх, усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг төрөлд оролцсон тамирчид өнөөдөр ийнхүү эх орондоо ирж байгаа юм.

Энэ үеэр Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр, "Олимпоос медаль хүртэж, анхны ярилцлагаа дүүдээ өгнө гэсэн амлалтаа биелүүлж чадсандаа баяртай байна. Би олимпын аварга болно гэж явсан. Надад бүрэн боломж байсан. Бага зэрэг алдаанаас үүдээд хүрэл медаль хүртсэн. Медалиа зүүгээд зогсох мөчид эх орон, гэр бүл маань бодогдож байлаа. Дараагийн зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ" гэлээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28898