ТОКИО 2020: Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар өнөөдөр зодоглоно

Arslan.mn

Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд өнөөдөр чөлөөт бөхийн гурван монгол тамирчин өрсөлдөнө. 

Өнөөдөр 10:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах барилдаан эхэлнэ. Уг жинд манай улсаас Болдсайханы Хонгорзул өрсөлдөж буй бөгөөд дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камаратай хийнэ. 

Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай улсаас Бат-Очирын Болортуяа дэвжээнд гарна. Түүний эхний учраа нь Гуам улсын тамирчин Р.Акино байна. 

Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл зодоглоно. Тэрбээр энэ удаагийн олимпын наадмын эхний барилдаанаа Беларусийн бөх Денис Храмянковтой хийх оноолт таарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28899