3х3 О.Хулан: Маш их зүйлийг ухааруулж, туршлага хуримтлуулсан хамгийн том тэмцээн боллоо

Arslan.mn

Токио 2020 зуны XXXII олимпод оролцсон Монголын баг тамирчидын төлөөлөл яг одоо эх орондоо ирээд байна. Тэгвэл 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин О.Хулан сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр, "Тамирчин хүн бүрийн мөрөөдөл болох олимпын наадамд оролцоод ирсэндээ баяртай байна. Эх орноо төлөөлөөд олон улсад сурталчлахыг хичээсэн. Гэхдээ хүссэн амжилтандаа хүрч чадаагүй. Мөн маш их зүйлийг ухааруулж, туршлага хуримтлуулсан хамгийн том тэмцээн боллоо гэж бодож байна. Алдаатай зүйлс дээрээ маш их анхаарч ажиллах боллоо. Энэ хүртэл тусалж дэмжсэнд баярлалаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28904