ТОКИО 2020: Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимпын аваргатай барилдана

Arslan.mn

Чөлөөт бөхийн -57 кг жинд зодоглосон Б.Хонгорзул дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камараг 10-0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эхний үед Б.Хонгорзул дэвжээний зах руу шахуулж байхдаа дагуулж шидэн 4 оноо авсан ба улмаар ард нь гарч эргүүлэн 10-0 болгосноор үе дуусахаас өмнө яллаа.

Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай барилдана.

Эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиерийг ялсан Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдсан.

Рисако Кавай финалд шалгарснаар Б.Хонгорзул дагаж барилдах эрхтэй болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28906