Л.Эрдэнэчулуун: 10 тонн ариутгалын бодисын нөөцийн савтай халдваргүйжүүлэлтийн байгууламжаар 1000 машин халдваргүйжүүлнэ

Arslan.mn

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотод гацсан 20,000 тонн ачааг хурдан хугацаанд, өртөг багатайгаар татаж авах ажлын явцын талаар танилцууллаа. 

Өнөөдрөөс эхлэн Тээврийн жолооч нартай Хариуцлагын гэрээ байгуулна. Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоолоо. Жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлэхээр боллоо.

Энэ үеэр Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун  "Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс 7-р сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн ажлыг зохион байгуулаад байна. Нэгдүгээрт, Экспорт, импортын тал дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламжийг байгуулсан. Энэ байгууламж нь улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг ОУ-ын стандартын дагуу бүрэн ариутгах боломжийг бүрдүүлсэн. Нийт 10 тоннын ариутгалын бодисын нөөцийн савтай бөгөөд, энэ бодисоор 1000 машин халдваргүйжүүлэх боломжтой. Хоёрдугаарт, хилийн хяналтын цэгийг сайжруулж, улаан шар ногоон бүс тогтоож, хяналтын байруудыг зөв урсгалд оруулж байршуулсан. Өнөөдөр хяналтын цэг дээр дэлхий нийтэд тараад байгаа корона вирустай  холбогдуулан эрүүл ахуйг хамгаалуулах үндсэн дээр, улаан бүс дээр эрүүл мэндийн хяналтын цэг, тусгайлан ажиглах байр байрлуулсан. Халдваргүйжүүлэлтийн бүртгэлийн цэгийг ажиллуулж байна. Хамгаалах хувцас тайлах, аюултай хог хаях цэгийг мөн ажиллуулж байна. 

Хяналт шалгалтын хувьд  нийт 12 хэсэгт явуулж байна. Энэ хорь гаруй өдрийн хугацаанд импортын хяналт дээр нийтдэээ 10836 тээврийн хэрэгсэл дээр хяналт тавьсан. Үүнээс 2854 автомашин, 433 багон, 2312 чингэлэгт хяналт тавьсан байна. Экспортын хяналт дээр 7246 тээврийн хэрэгсэл дээр хяналт тавьсан Импортын чиглэлд зөрчил гарч байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28909