Б.ОТГОНСҮХ: Эрээнээс нийслэл хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг АРВАН САЯ төгрөгөөр тогтоолоо

Arslan.mn

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотод гацсан 20,000 тонн ачааг хурдан хугацаанд, өртөг багатайгаар татаж авах ажлын явцын талаар танилцууллаа.

2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо.

Эрээн хотод үлдсэн 20,000 тн ачааг энэ сардаа татаж, ачаа тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлнэ

Энэ үеэр Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх " Замын-Үүдийн Гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид үндсэн хоёр чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээрт, Замын-Үүдийн Гаалийн газар болон Хил, боомтын зөвлөлөөс иргэдэд хурдан шуурхай үйлчлэх тал дээр анхаарч байна. Гаалийн хяналт шалгалтыг цаг тухайд нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж байна. Хоёрдугаарт, Бид иргэдэд үйлчлэх 12 хяналтын бүсэд ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарсан бөгөөд өнгөрсөн 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүний эргэлт 50–60% өссөн, экспортын бараа 10 орчин хувиар нэмэгдсэн байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд импортоор 747 вагон, экспортоор 2656  вагон ачааг тээвэрлэсэн байна. Үүнээс 226 ачаатай вагон экспортод гарсан бол хоосон 2232 вагон гарсан.

Ажил хүлээн авахад 50 мянган тонн орчим ачаа эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдсэн. Уг ачааг найман сардаа багтаагаад авбал ачаа тээвэрлэлт хэвийн горимд шилжинэ гэж тооцож байна. 

Мөн эхний ээлжинд Эрээн хотод гацсан байсан 2000 орчим машиныг татаж авч, эздэд нь өгсөн. Боомтын зөвлөлөөс иргэдэд хамгийн их тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурав дахин бууруулахаар шийдвэрлэлээ." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28910