ДЭМБ: Есдүгээр сарын сүүл хүртэл вакцины 3-р тунг ТҮР АЗНА

Arslan.mn

Европын зарим улс орнууд энэ сараас вакцины 3-р тунг тарьж эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус “Нийт улс орнуудад вакцины 1, 2-р тунг хүртээмжтэй байлгах үүднээс 3-р тунг есдүгээр сарын сүүл хүртэл түр азна” гэжээ.

Израиль улс наймдугаар сарын 1-нээс эхлэн 60-аас дээш насны иргэддээ вакцины 3-р тунг тарьж эхэлсэн бол Их Британи, Герман зэрэг улсууд есдүгээр сараас тарьж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр болсон хурлын үеэр ДЭМБ-ын захирал Тедрос Аданом Гебреисус “Ард иргэдээ халдвараас хамгаалахын тулд хийж буй арга хэмжээ гэдгийг ойлгож байгаа ч ядуу, буурай орнуудад вакцин олдохгүй, иргэдээ хамгаалж чадахгүй байхад ихэнх вакциныг авсан улс орнууд дахин олноор авахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бүх улсын нийт иргэдийн ядаж 10% нь вакцинд хамрагдаж дуустал вакцины 3-р тунг түр азна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28911