АНУ сул дархлаатай иргэдээ ГУРАВ ДАХЬ ТУНД хамруулна

Arslan.mn

Дархлааны тогтолцоо сул хүмүүст Ковид-19-ийн вакцин хийлгэсний дараа нэмэлт хамгаалалт шаардлагатай байж магадгүй тул эдгээр хүмүүсийг вакцины гурав дахь тунд хамруулах ажлыг яаралтай эхлүүлнэ гэж АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Доктор Энтони Фаучи мэдээлжээ.

“Сул дархлаатай хэмээн тодорхойлж буй хүмүүст эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон, хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж байгаа болон дархлааны эмгэг өвчтэй хүмүүс багтаж байна” гэж Э.Фаучи Виржиниа муж улсын захирагч Ральф  Нормэтийн мягмар гарагт зохион байгуулсан цахим уулзалтын үеэр мэдэгджээ. “Эдгээр хүмүүст вакцины үйлчлэл сул байх магадлалтай тул тэдэнд нэмэлт тунг тарих нь тун чухал юм” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.

АНУ-ын Өвчин хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн вакцины зөвлөхүүд дархлаа султай хүмүүсийг нэмэлт тунд хамруулах хэрэгтэй эсэх талаар хэлэлцсэн боловч одоогийн байдлаар албан ёсны зөвлөмж гараагүй байгаа аж. Бид тэдгээр хүмүүсийн дархлааг байх ёстой боломжит түвшинд нь хүргэхийн тулд холбогдох шийдвэрийг тун удахгүй гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна” гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин  судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Э. Фаучи мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28914