18 настай эрэгтэйг гэмтээсэн хэрэгт 13 ХҮНИЙГ шалгаж байна

Дорнод  аймгийн Хэрлэн сумын долдугааар багийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 21-ний шөнийн 03:00 цагийн орчимд 52А байрны урд 19 настай эрэгтэй Д нь “Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хэргийн газраас зугтсан Д-г тухайн өдрөө баривчилж шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнд өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.  Мөн энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хйисэн гэх 2000-2003 оны 13 хүнийг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Хохирогч нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28915