МАН нөхөх сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ

Arslan.mn

МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/  Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Тус хурлаар нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг хэлэлцсэн аж. Хуралдаан цахимаар 11.00 цагт эхэлсэн ба МАН-аас нөхөн сонгуульд оролцохоор болжээ. Сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд гаргах юм байна.

Тодруулбал, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ажлаа өгч, хотын дарга болсон. Мөн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Ингээд хоёр тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болоод байгаа юм. 

Нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сарын 10-нд болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28919