Токио-2020 олимпын наадмыг зорьсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. Чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж буй тамирчдаас бусад буюу жүдо бөх, усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг төрөлд оролцсон тамирчид өнөөдөр ийнхүү эх орондоо ирж байгаа юм.
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.
Харин “Эко кар центр” ХХК-ийн хамт олон дуртай нэг машинаа сонгож авах эрхээр түүнийг шагнаад байсан.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 6-ны 12.30 цагт “Өгөөмөр” захад байрлах “Эко кар центр”-ийн байранд машиныг бэлэглэхээр болжээ.