Ардын нам тэргүүтэй, Монголын улс төр "хөшиг"-ний ард жинхэнэ утгаараа бужигнаж байна. Шүүхээс ял авсан улс төрийн алба тушаалтнууд бүгд цагаадах нь цагаадаж, "аавынхаа"-аас гарах нь гарав.
Тэгвэл Ч.Сайханбилэг дараа долоо хоногт Монголд ирэхээр болжээ. Түүнтэй зэрэгцэн "Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд мөн Их Британиас Монголд яаран ирэхээ мэдэгдсэн байна.
Монголын ард түмний эрх ашгийг ихээр хохироосон гэж буруутгагдаж байгаа энэ хоёр этгээд уралдан Монголд ирэхийн утга учир нь юунд вэ? Үнэхээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусантай холбоотой гэж үү? гэсэн асуултууд зүй ёсоор тавигдаж байгаа юм.