ПРО ПОДКАСТ: Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь

Arslan.mn

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхантай "Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

- Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийг хохирол шаардахгүйгээр үйлдлийн аргаар хүндрүүлж зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.

- Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ноцтой, хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, түүх, соёл, шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлийг хулгайлсан, байнга үйлдэж амьдралын эрх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
29174