Гадаад орон дахь монголчууд маргааш, нөгөөдөр саналаа өгнө

Report.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчуудын саналыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд авахаар болсон.

Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалт өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасах аж.

Энэ удаагийн  Ерөнхийлөгчийн сонгуульд  гадаадын улс оронд ажиллалж амьдарч буй нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2939