МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр томилогдохоосоо өмнө Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тухайн үед дуучин Г.Эрдэнэбат Соёлын шинэ сайд Ч.Номинтой таарч, тохирч ажиллаагүйн улмаас ТНБД-ын ажлаа өгч байсан гэсэн яриа ч гарч байсан билээ.
Г.Эрдэнэбат нь 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.