Чингисхаан: Би хаан болох зорилготой нэр дэвшиж байна. Монголд нэг толгой нэг тэргүүн хэрэгтэй

Arslan.mn

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам эвсэл, бие даагчид өнөөдөр СЕХ-нд материалаа хүргүүлж байна. Тэгвэл Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нийгмийн сүлжээнд өөрийгөө "Чингисхаан" гэж нэрлэсэн М.Баасанжаргал материалаа СЕХ-нд хүргүүлсэн байна.

Энэ талаар М.Баасанжаргал "Би УИХ-ын нөхөн сонгуулийг маш том боломж гэж харж байна. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ. Алсыг харж нэр дэвшинэ. Хүмүүс бие даагчийг дэмжээсэй. Хэнтийчүүд "Андлалын хөшөө"-г нураасан цагаас намд итгэхээ больсон. Өнөөдөр орчин үеийн хаант засаглал хэрэгтэй байна. Хаан болох зорилготой нэр дэвшиж байна. Монголд нэг толгой нэг тэргүүн хэрэгтэй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
29817