Ч.Болортуяа: Одоогийн байдлаар ЭМЯ болон УОК-оос ХӨЛ ХОРИО тогтоох санал ирээгүй гэв

Arslan.mn

Коронавирус халдварын нөхцөл байдал хүндэрч халдварын гурав дахь давлагаа үргэлжилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй.

Халдварын оргил үе энэ сарын дунд үед болно гэх урьдчилсан тооцооллыг холбогдох яамнаас өмнө гаргаж байсан. 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар халдварын тохиолдол өндөр байгаа энэ үед хөл хорио тогтоох, эсэх талаар хэлэлцээгүй байна.

Энэ талаар сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох асуудлаар ямар ч санал орж ирээгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
29931