Сүүлийн 24 цагт 2939 /Улаанбаатарт 1404, орон нутагт 1534, зөөвөрлөгдсөн 1/ тохиолдол илэрч, арван хүн нас баржээ. Улмаар Монгол Улсад бүртгэсэн ковид-19-ийн шалтгаант нас баралтын нийт тоо 983-т хүрсэн байна.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 12988
- Хүндэвтэр 5715
- Хүнд 1684
- Нэн хүнд 315 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20702 иргэний 3274 нь хүүхэд, 1075 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн ажиглалтад 42056 иргэн байна.