Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт охин үртэй болсон сэтгэгдлээ хуваалцаж, цахим орчинд нэгэн гэгээлэг гэрэл зургаа байршуулжээ.
Энэ тухайгаа “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” гэжээ.
Н.Төгсцогтын хувьд өмнө олимпын наадмаас медаль аваад удаагүй байхдаа дуучин Укагын дүү Уранзаяатай амьдрал зохиож, хүүтэй болсон. Хүү өдгөө дунд сургуулийн сурагч.