Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийн талаар мэдээлэл хийж байна.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: АИ-92 шатахуун зарим шатахуун түгээх газарт худалдаалагдахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой.
Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,
- АИ-92 шатахуун 21 хоног,
- дизель түлш 35 хоног,
- АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн" гэлээ.