Засгийн газар хуралдаж, арав гаруй асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр “Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд ирэх оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон. Хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй холбоно.
100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Эцсийн байдлаар танилцуулах болоогүй байна. " гэв.