УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр албан тушаалаа голсон утга бүхий “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл” хэмээн жиргэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан.
Харин энэ асуудлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Ж.Батзанданг “У.Хүрэлсүхийг долоож, урвалтынхаа шагналд албан тушаал аваад явчихсан найз маань өөрийгөө цөллөгийн газар байгаа гэнэ үү” хэмээн жиргэж богинохон шүүмжлэл дайжээ.
У.Хүрэлсүхийг долоож, урвалтынхаа шагналд албан тушаал аваад явчихсан найз маань өөрийгөө цөллөгийн газар байгаа гэнэ үү? pic.twitter.com/PTUwrAmNut — Temuujin Kh (@Temuujin_Kh) September 17, 2021