Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр одоо намдаа ирээч ээ

Arslan.mn

Ардчилсан намынхан ирэх арваннэгдүгээр сарын 5-нд "Эв нэгдлийн их хурал"-аа хийхээр болжээ. 

Энэ талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Ардчилсан нам бол Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой нам юм. Ардчилсан нам Монгол Улсыг зөвлөлтийн колончлолоос салгаж, Монголын ард иргэдийг эрх, эрх чөлөөтэй болгосон гавьяатай нам. АН үүгээрээ Монгол Улсын Баатар ч багадахаар гавьяатай том нам.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар намдаа ирээч ээ гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар намдаа ирээч ээ. Р.Гончигдоржийгоо, М.Энхсайханыгаа мөн намдаа ирээч гэж уриалж байна. Намаа бүтэн болгохын тулд бүгдээрээ хуран цуглах шаардлагатай байна. Тиймээс намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан нам эвтэй байхтай хүчтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30234