Паралимпын тамирчин Н.Алтанцэцэгт түрээслээд өмчлөх хоёр өрөө байрны эрх олголоо

Arslan.mn

"Токио-2020” паралимпын наадмаас жүдо бөхийн +70кг жинд барилдаж тавдугаар байрт шалгарсан Н.Алтанцэцэг өөрийн гэсэн орон гэргүй амьдардаг талаар мэдээлэл гараад байсан.

Түүний асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайдад хандсаны үндсэн дээр өнөөдөр түрээслээд өмчлөх орон сууцаар шагнуулсан байна.

Энэ талаар ТОСК-ийн захирал Л.Батжаргал “Төрийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн өрхүүдыг орон сууцаар хангах ажлыг хийдэг. Үүний дагуу ОУХМ Н.Алтанцэцэгт Хангай хотхонд байрлалтай хоёр өрөө байрыг түрээслээд өмчлөх эрхийг олгож байна. Зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангахад багтсан Н.Алтанцэцэгтээ баяр хүргэе” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30268