Ч.Болортуяа: Вакцины гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө

Arslan.mnЗасгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа " Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл зэргийг хэлэлцлээ. 

Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол 290 мянган хүн гуравдугаар тунг хийлгээд байна. 

Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүнг харуулж байгаа учраас гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг ерөнхий сайд өглөө. Манай улс  өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30301