Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш 08:00 цагт 2020 оны Төсвийг дэлгэрэнгүйгээр мэдээлнэ.
Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.
Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
- Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
- халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
- хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
- төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
- урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна
Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно.
Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно." гэлээ.