Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа ӨНӨӨДӨР ДУУСНА

Arslan.mn

2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол ирэх сарын 1-ний дотор 50 хувийг нь төлснөөр үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой. 

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 6-наас хойш нийт 40300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог сэргээжээ.

Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан, өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан, Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.

Мөн дараах боломжуудыг ашиглан торгуулиа төлөх боломжтой. Үүнд: 

  • E-mongolia.mn цахим хуудас
  • “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас
  • Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх
  • “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх
  • “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх
  • Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30311