Б.СЭМЖИДМАА: БГД-ийн 11 сургууль орчимд “КАМЕР“ суурилуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

Arslan.mn

Баянгол дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  дүүргийн нутаг дэвсгэрт, тэр дундаа сургууль орчмын бүст хүүхдийг зам тээврийн осол, хэрэгт өртөхөөс сэргийлэх зорилгоор "Авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камер"-ийг эрсдэл өндөртэй сургуулиудын ойр орчимд шат дараатай суурилуулаад байна.

Тухайлбал, 13, 40,46,141,19,20,22, 38,73,78,113  дугаар сургуулиудын бүсийн орчимд байрлах  явган хүний гарцын орчимд камер байршуулж, сурагч, багачуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаж  байна.

Энэ талаар Баянгол дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Зам тээврийн осол гэмтэлд явган зорчигчид, тэр дундаа сургууль орчмын бүс нутагт сурагчид өртөн ам нас, эрүүл мэнд нь хохирдог сэтгэл эмзэглүүлсэн асуудал буурахгүй байна. Тиймээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд биечлэн анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран эрсдэл бүхий сургуулиудын судалгааг гаргасан.  Тиймээс бид БГД-ийн хэмжээнд 11 сургууль орчимд хамгийн эхэнд "Авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камер"-ийг суурилуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30336