Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийгэмд үүсээд буй шахмал түлш, шатахууны асуудал зэргээр мэдээлэл сонсож байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болжээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочир тасрахгүй. 1000,2000,3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.