Тэрбумтан болохын тулд ямар байх ёстой вэ?

Report.mn image

Та амжилтанд хүрч, дарга захирлын суудалд суугаад, баян тарган амьдарч байгаа хүмүүст атаархдаг уу? Тэдэнд надад байдаггүй юу байгаа юм гэж та бодож байсан уу? Тэднийг хэтэрхий азтай, эсвэл хэтэрхий өөр орчинд өссөн юм чинь гэж өөрийгөө хуурч, тайвшруулдаг уу? Тэгвэл бид танд тэдний амжилт руу юу хөтөлснийг хэлж өгье. Та юугаараа дутах билээ?

15 Шаргуу

Ажил дээрээ амжилт гаргахын тулд шаргуу байх хэрэгтэй. Зарим хүмүүс үүнийг тийм ч чухал биш гэж бодож болох ч, үнэндээ хамгийн хэрэгтэй зан чанар юм. Жүжигчдийг аваад үзье л дээ. Тэд шаргуу байгаагүй бол, шалгаруулалт бүрт цөхрөлтгүй шалгуулж, утсаа чагнаж суугаагүй бол өдийд хэн байх байсан бэ? Тэд дүр авахын тулд найруулагч нараасаа хариугаа лавлан утастаж, заримдаа бүр өөрсдөө гуйж очдог байсан шүү дээ. Тиймээс та хэн нэгний тэвчээрийг барчих вий гэж айх хэрэггүй. Өөрийнхөө байгаа гэдгийг байнга сануулж, чадварлаг гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Үгүй бол та мартагдаж, амжилтанд хүрэх замаа өөрөө бусниулах юм.

Шаргуу

14 Хүсэл тэмүүлэл

Зарим хүмүүс ажилдаа дургүй байдаг. Гэхдээ ийм хүмүүс өөрөөрөө бахархдаггүй учраас азгүйтэж дуусдаг билээ. Хүмүүсийг хүсэл тэмүүлэл нь жолоодож, зорилгодоо хүрэхэд нь нэг нэг алхмаар ойртуулж өгөх ёстой юм. Ажилдаа дуртай, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс өөртөө юу чухал гэдгийг үргэлж санаж явдаг тул бусдаас илүү хөдөлмөрлөдөг. Тэд ажлыг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж үздэггүй, бүхий л бие сэтгэлээ зориулан ажилладаг учраас эцэст нь хувь хүн талаасаа өсөн дэвжиж, мэдээж мөнгөтэй ч болдог билээ.

Хүсэл тэмүүлэл

13 Анхааралтай

Хүн болгон хүсэл мөрөөдлөө олж чаддаггүй. Олсон байлаа ч, бүгд амжилтанд хүрч чаддаггүй. Учир нь тэдэнд анхаарал төвлөрөл дутагддаг юм. Юу хүсч байгаагаа мэдэх, хүсч байгаа зүйлийнхээ араас зүтгэх хоёр тэс ондоо ойлголт билээ. Мэргэжлийн тамирчин болохыг хүснэ үү, хувийн бизнестэй болохыг хүснэ үү, ялгаагүй та цаг ямагт хүсэл мөрөөдөлдөө анхаарлаа төвлөрүүлж, мартахгүй байх нь чухал юм. Учир нь анхаарал суларсан хэдхэн хоромд л таны хүсэл мөрөөдөл таны гараас мултран, холдон одож мэдэх билээ. Та анхааралтай, шийдмэг байж чадвал таны замд хөндөлсөх юм гэж үгүй. Бүх хүчээ ажилдаа шавхан зориулж, бууж өгөхгүй байвал амжилт тан дээр өөрөө ирэх болно. Амжилт ганцхан шөнийн дотор олддог зүйл биш. Заримдаа ямар нэг зүйлээ золиослох шаардлага ч тулгарна. Тиймээс та хамгийн шилдэг нь байхыг хүсч байвал авахыг хүсч буй шагналаасаа нүдээ салгах хэрэггүй юм.

Анхааралтай

12 Шийдмэг

Цагаа олж шийдвэр гаргах нь амжилтын нэг үндэс. Хэзээ, юу, ямар ашигтайг мэдэрч, сонголт хийх хэрэгтэй. Захирал хүн жижиг сажиг зүйлд анхаарал хандуулаад байвал компани нь хэзээ ч өсөж дэвшихгүй, сайн сайхан боломжийг хажуугаараа өнгөрүүлэх болно. Мөн хийж байгаа зүйлээ хэзээ орхихыг ч мэддэг байх хэрэгтэй. Ингэвэл алдагдал бага хүлээх юм. Шийдвэр гаргахдаа муу хүн бусадтай зөвлөх шаардлагатай болдог бөгөөд энэ нь тэднийг будлиулж, зөв цаг үеэ алдах эрсдэл хүлээж мэдэх ажээ.

Шийдмэг

11 Хариуцлагатай

Амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн тун хариуцлагатай байдаг. Учир нь амжилт хариуцлагыг даган ирдгийг тэд мэддэг. Хариуцлагатай хүн хойшид ирэх үр дагаврыг сайн мэддэг болсон байдаг тул алдаа гаргах нь бага байдаг билээ. Хүн болгон л алддаг нь үнэн боловч, өдөр тутам байнга алдаа гаргаад байж болохгүй шүү дээ. Тиймээс тэд аливаа бүхнийг нарийвчлан шалгаж, бүх зүйл төлөвлөгөө ёсоор явж байгаа эсэхийг нягталдаг. Харин хариуцлагагүй хүний ажил төрөл бүтэлгүйтээд зогсохгүй чухал хамтрагчаа алдаж, нэр төрөө унагаж болзошгүй. Хэн ч хайхрамжгүй, хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаггүй хүнтэй хамт ажиллахыг хүсэхгүй шүү дээ.

Хариуцлагатай

10 Хичээнгүй

Ажилдаа амжилт гаргахын тулд хүн хичээнгүй байх ёстой. Үүнгүйгээр амжилтанд хүрэх амаргүй бөгөөд ихэвчлэн мухардалд орж дуусдаг бол хүсэл мөрөөдлөө хаяж орхигдуулалгүй, үргэлж санаж явдаг хүмүүс хичээнгүй байж, өндөрлөгт хүрдэг. Амжилт амархан ирдэггүй. Санасан бүхэндээ хүрсэн хүмүүс ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулан, өөдрөгөөр харж, нэг, хоёр, бүр зуун удаа бүтэлгүйтсэн ч хичээнгүй зангийнхаа ачаар амжилтанд хүрсэн байдаг. Тиймээс хүсэл мөрөөдөлтэй байсан ч, хичээнгүй биш л бол хэзээ ч хүссэнээ авч чадахгүй нь ээ.

Хичээнгүй

9 Бүтээлч

Шийдмэг, хичээнгүй байх нь амжилтанд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг хүмүүс мэддэг ч бүтээлч байдлыг ихэвчлэн орхигдуулчихдаг билээ. Орчин үед бүтээлч зан маш чухал бөгөөд учир нь ямар нэг шинэ, соргог санаа ус, агаар шиг л хэрэгтэй байгаа юм. Бүтээлч хүн хамтран ажиллагсдаасаа ялгараад зогсохгүй, цоо шинэ зүйлийг бүтээж чадах билээ. Улс төрч, бизнесмэнүүд бүтээлч биш юм шиг харагдаж болох ч, үнэн хэрэгтээ эсрэгээрээ юм. Үгүй бол тэд яаж төлөвлөгөө боловсруулах билээ? Ихэнх хүмүүс урлагийн салбарынхныг бүтээлч гэж боддог ч, бүтээлч байдлын ачаар ч дэлхий ертөнц урагшилж байгаа юм шүү дээ.

Бүтээлч

8 Зоригтой

Та хүсэл мөрөөдөлтэй бол түүнийхээ араас зоригтой тэмцэх хэрэгтэй. Ялангуяа таны хүсэл бусдынхаас ондоо, бусдын итгэл үнэмшлээс зөрж байгаа бол бүр ч их зоригтой байх нь чухал. Хүмүүс таны бодсонтой санал нийлэхгүй байсан ч, өөртөө итгэлтэй байж, бүх саад бэрхшээлийг даван туулах зоригтой байгаарай. Амжилтанд хүрсэн хүмүүс шүүмжлэлээс айж эмээгээд суусан бол өнөөдрийн өндөрлөгт хүрэхгүй байсан юм. Тиймээс та амжилт гаргахыг зорьж байгаа бол жаахан алдагдал хүлээж, сөрөг хандлага хүлээж авахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс бусдаас айсандаа санаанаасаа буцаж, буруу сонголт хийдэг. Гэхдээ хүссэндээ хүрэхийн тулд бүтэлгүйтлээс айлгүй, эрсдэлээс эмээхгүй, зоригтой байгаарай.

Зоригтой

7 Итгэл дүүрэн

Бизнес томорч, өргөжихийн хэрээр шинэ компани өргөжин тэлнэ. Шинэ ажилтан авч, илүү их зүйл бүтээдэг болно. Гэхдээ таны бизнес таных л байх ёстой. Ажилчид биелүүлж байгаа даалгаврынхаа талаар нарийн тодорхой мэдээлэл авсан байх нь зүйтэй. Харин ажилтан сайн ажиллахгүй бол та тэдний дургүйг хүргэх вий гэж эмээлгүйгээр зэмлэх хэрэгтэй юм. Мөн ажилчиддаа ямар ажлыг, яаж хийх ёстойг нарийн тодорхой хэлж өгөх нь зөв. Үүний дараа ажилтан ажлаа хийж чадахгүй бол таны хөлс, хүчээ шавхан босгосон бизнест л муугаар нөлөөлнө шүү дээ.

Итгэл дүүрэн

6 Тэвчээртэй

Тэвчээр бүхнийг ялна гэж үг бий. Удаан хугацааны дараа биелэх зорилго өвөртөлсөн хүн тэвчээртэй байх нь хамгийн чухал. Яарч сандарснаас болж, ямар нэгэн зүйлийг орхигдуулж, алдагдалд ордог бөгөөд тэвчээртэй байснаар илүү өргөн цар хүрээтэй хардаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж буй хүн зорилго нь биелэх хүртэл хугацаа орно гэдгийг тооцоолох ёстой юм. Учир нь бушуу туулай борвиндоо баастай шүү дээ. Хурдан хугацаанд мөнгө олох гэсэн хүн ихэвчлэн буруу хүнд итгэж, буруу зүйлд хөрөнгө мөнгөө үрж дуусдаг билээ.

Тэвчээртэй

5 Өөдрөг

Амжилтанд хүрэхийг хүсдэг хүн бүх зүйлийг өөдрөгөөр, эерэг харах хэрэгтэй. Бүгдийг сөргөөр боддог хүн боломжоо олж харалгүй, өнгөрүүлчихдэг. Харин өөдрөг хүн хийж байгаа ажилдаа итгэж, цаашид юунд хүрэхээ ч сайн мэдэж байдаг ажээ. Ийм хүмүүсийн өмнө илүү олон хаалга нээлттэй байдаг бөгөөд өөртөө итгэдэг хүн эргэн тойрондоо нөлөөлдөг билээ. Сөргөөр хардаг хүн өөрийнхөө амжилтыг доош нь чангааж, бусдын итгэлийг ч алддаг. Тиймээс ажил дээрээ идэвхитэй, өөдрөг байхыг хичээгээрэй.

Өөдрөг

4 Өөртөө итгэлтэй

Олон хүн итгэлтэй байдлыг онгироо зантай андуурдаг. Гэхдээ энэ хоёр зан нэг эх үүсвэртэй байж болох ч, тэс ондоо юм. Итгэлтэй байна гэдэг бусдын итгэлийг хүлээнэ гэсэн үг. Харин онгироо хүмүүс бусдын дургүйг хүргэдэг. Та амжилтанд хүрмээр байгаа бол өөрийнхөө гадна байр байдалд анхаарах нь зүйтэй. Ичимхий байвал хэн ч танд хөрөнгө оруулахгүй шүү дээ. Танд сайхан санаа төрж, амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж байвал өөртөө эргэлзэх хэрэггүй юм.

Өөртөө итгэлтэй

3 Чадварлаг

Хэрэв та чадварлаг бол хөрөнгө оруулагч, хамтрагчид таныг тойрон хүрээлэх болно. Чадварлаг хүний өөртөө итгэлтэй байна уу, тэвчээртэй байна уу, эсвэл сайхан ярьдаг эсэх нь хамаагүй. Зөвхөн ажил хэрэг нь, хичнээн онцгой, хичнээн мундаг байгаа нь л гол юм. Өнөө үед хүн болгон хэний ч санаанд ороогүй, шинэ соргог бүхнийг илүүд үздэг болсон билээ. Стив Жобс (Steve Jobs), Билл Гэйтс (Bill Gates) нарыг хар л даа. Тэд бусдын сэдээгүйг сэдсэн болохоор л амжилтанд хүрсэн шүү дээ.

Чадварлаг

2 Сайн сонсогч

Амжилтанд хүрэхийн тулд та чих тавьж байх хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын зөвлөгөөг сонсох дургүй байдаг ч, та энэ жишээг дагаж болохгүй. Учир нь бүгдийг өөрийн хүчээр хийнэ гэдэг боломжгүй зүйл юм. Хэзээ нэгэн цагт та багийнхантайгаа харилцаж, тэдний санал бодлыг сонсох шаардлага гарч л таараа. Амжилтын эцсийн цэг бол захирал болох явдал. Тиймээс ажилтнуудаа, хамтрагчдаа сонсдог байх нь зүйтэй. Амаа үдчихсэн юм шиг суудаг, эсвэл зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг хүнтэй хэн хамтрахыг хүсэх вэ дээ? Ажил хэрэг урагшлахын тулд, бэрхшээлийг шийдэхийн тулд харилцан ярилцаж, ойлголцолд хүрэх нь хамгийн чухал юм.

Сайн сонсогч

1 Сониуч

Амжилтын хамгийн тулгуур үндэс бол сониуч зан юм. Хүмүүс яаж, яагаад гэсэн асуултандаа хөтлөгдөн аливааг хийж эхэлдэг. Эдгээр асуулт үгүй бол та урагшлах ч үгүй, хойшлох ч үгүй, нэг байрандаа гацах болно. Сониуч зан үгүйгээр хэн ч, юу ч сурахгүй, юу ч бүтээхгүй. Эрдэмтэд сониуч болохоороо шинэ эм гарган авч, технологичид шинэ техник бүтээдэг. Ямар нэг зүйлийн учрыг гайхдаггүй, сонирхдоггүй байсан бол хүн төрөлхтөн магадгүй оршин тогтнохгүй байсан биз ээ.

Сониуч

Хүн болгонд тэрбумтан болох боломж бий. Зөвхөн амьдралынхаа дадал зуршил, бодол сэтгэхүйгээ жаахан хэмжээгээр өөрчлөх л хэрэгтэй. Та дээрх зан чанаруудыг өөртөө шингээгээд, өөрийгөө өөрчлөх гээд жаахан хичээгээд үзээрэй. Тэгвэл амьдрал танд огт өөр харагдаж, та салбартаа тэргүүлэгч болох ч юм билүү?

Эх сурвалж: саак.мн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
305