Монголбанк есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр 2021 оны эхнээс өссөн дүнгээр нийт 15 тонн үнэт металл худалдан авчээ.

Харин 2020 оны есдүгээр сартай харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь хэлтэс 97.8 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156 килограмм үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байжээ.

 

 

 

 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30515