УРЬДЧИЛСАН ДҮН: Э.Батшугар 21,167, Б.Найдалаа 4,634, Э.Бат-Үүл 4,352 санал аваад байна

Arslan.mn

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ирц хүрсэн ч хүрээгүй ч сонгуулийн дүнгээ танилцуулна. Хэнтий аймгийн 80 хэсгийн хорооноос 19 хэсгээс нь мэдээллээ ирүүлжээ.

Одоогоор МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат тэргүүлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Н.Батшугар тэргүүлж эхэллээ.

28-р тойргийн 59 хэсгийн хорооны 3 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн байдлаар,

  • Э.Батшугар 21,167
  • Б.Найдалаа 4,634
  • Э.Бат-Үүл 4,352
  • А.Отгонбаатар 2,831
  • Ш.Гантулга 2,672
  • Х.Бат-Ялалт 1,650
  • Ц.Гантулга 1,250
  • Л.Цог 175
  • Ш.Төмөрсүх 99
  • А.Батдорж 67 санал аваад байна.

18-р тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос мэдээлэл ирсэн байдлаар,

  • Ц.Идэрбат 3259
  • Ц.Гарамгайбаатар 867
  • М.Чингисхаан 163
  • А.Бархүү 51
  • Д.Чулуунбат 40
  • Д.Баатаржав 40 санал аваад байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр тэрбум төгрөг зарцуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30547