Гадаад улсын зарим иргэнийг Алтангадас одонгоор шагнав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үед Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байгаа үед нэр дэвшигч, УИХ-ын дарга нь чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлөх талтай. Тиймээс дэд дарга нарынхаа нэгээр чуулганы хуралдааныг удирдуулмаар байна, санал хураалгая” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Би УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийнхөө үг, саналыг байнга сонсож ирсэн. Цөөнхийн үг, байр суурийг сонсож байх ёстойг олонхдоо хандаж удаа дараа сануулж, ирсэн. Санал хураалгах шаардлагагүй, дэд дарга Ц.Нямдорж ажилтай тул Я.Санжмятав дэд даргаар чуулганыг удирдуулъя” хэмээн суудлаасаа буулаа.

Ингээд УИХ-ын дарга М.Энхболд өрөөнөөсөө хуралдааныг харахаар болж байна. Учир нь, УИХ-ын чуулганы танхимд спикерт зориулсан ганц л суудал бий. Тэр суудал дээр нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сууж хурал удирдаж буй юм. 

Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж eagle.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3056