Хил зөрчсөн хятад иргэнд Улаанбаатараас хоёр жил гарахгүй байх шийтгэл оноожээ

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан байдаг. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байсан юм.

Тэгвэл Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх шийтгэл оноожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
30611